Агуулга руу шилжих
Wiki

Онлайн дэлгүүрээ хэрэгтэй боломжуудтай нь захиал

QPay, И-баримт, салбараас авах, Live худалдаа — Монголд онлайнаар зарахад хэрэгтэй боломжуудаа сонгоорой. Бид таны бизнест тааруулж дэлгүүрийг тань хөгжүүлнэ.

Ажиллаж буй demo үзэх (шинэ цонхонд нээгдэнэ)
Таны дэлгүүрт юу хэрэгтэй вэ?

Асаахад жишээ дэлгүүрт гарч ирнэ.

Эдгээрээр захиалга өгөх
Гоё гуталMN · EN
Цагаан пүүз● LIVE
Цагаан пүүз189,000₮
НӨАТ орсон
QPay-ээр төлөх
И-баримт · сугалаа ЖЮ 48210

Аль хэдийн ажиллаж байгаа

Бидний хөгжүүлсэн demo дэлгүүр бүтэн ажиллаж байна: бараа хайх, сагслах, QPay-ээр төлөх, И-баримт авах, admin-д захиалга удирдах.

Demo дэлгүүр нээх (шинэ цонхонд нээгдэнэ)
Утсан дээр нээгдэх хурд
1.6 сек
Дэлгүүр, удирдлага монголоор
mn + en
Төлбөр ормогц И-баримт автоматаар гарна
QPay

Хэнд зориулсан бэ

Онлайнаар зарах арга бүр өөр. Таны зардаг аргад тааруулж хөгжүүлнэ.

Хийсэн ажил

2020 оноос хойш Монголын олон брэнд, дэлгүүрийн онлайн худалдааг хөгжүүлсэн туршлагатай.

  1. 2026

  2. 2025

  3. 2024

  4. 2023

  5. 2022

  6. 2021

  7. 2020

    • Gastro Delivery8-р сар

      Хоол хүргэлтийн апп

      Symfony, Flutter

Боломжууд

Монгол хэрэглээнд тааруулж хөгжүүлсэн боломжууд. Нэмэлт үйлчилгээ гэж тэмдэглэснийг хэрэгтэй дэлгүүрт л нэмнэ.

Дэлгүүр

  • Утсан дээр хурдан дэлгүүр

    Ангилал, шүүлтүүр, харьцуулах, хувилбар бүрийн зураг. Admin-д өөрчилсөн бараа, үнэ дэлгүүрт шууд шинэчлэгдэнэ.

  • Ухаалаг хайлт

    Латинаар бичсэн монгол үгийг ч олно ("utas" → утас), алдаатай бичсэн ч тэвчинэ, шүүлтүүр нь шууд.

  • Нүүр хуудсаа өөрөө угсрах

    Баннер, барааны мөр, брэнд, мэдээ зэрэг хэсгүүдийг чирж байрлуулж, асааж унтраана. Кампанит ажлыг хугацаатай тавина.

  • Монгол, англи хэл

    Бараа, ангилал, хуудас, мэдэгдэл бүр хоёр хэлээр. Зөвхөн монголоор ажиллаж ч болно.

  • Утсаар нэвтрэх, зочноор авах

    Нууц үггүй: утасны дугаар ба SMS кодоор. Бүртгүүлэлгүй ч захиалж болно.

  • Хүслийн жагсаалт, миний бүртгэл

    Хадгалсан бараа, захиалгын түүх, хаяг, И-баримтууд нэг дор.

Төлбөр ба татвар

  • QPay төлбөр

    QR ба банкны апп-ын холбоос. Төлбөрийг QPay-ээс шалгаж баталгаажуулна, хуурамч мэдэгдэлд итгэхгүй.

  • И-баримт

    Төлбөр ормогц баримт гарч, сугалааны дугаар захиалгад хадгалагдана. Байгууллагад ТТД-аар, цуцлахад буцаана.

  • Утсаар захиалга авах, төлбөрийн холбоос

    Ажилтан admin-аас захиалга үүсгэж, төлбөрийн холбоосыг SMS-ээр явуулна. Захиалгыг засахад өмнөх, дараах нь хадгалагдана.

Борлуулалт ба маркетинг

  • Хямдрал, промо код, зэрэглэл

    Ангилал, брэнд, тоо, дүн, цагаар хямдрал; Silver, Gold зэрэглэл. Нэг бараанд хэрэглэгчид хамгийн ашигтай нэг хямдрал.

  • Бэлэгтэй бараа

    Бараа авахад бэлэг автоматаар сагсанд орно, үнэ нь серверт 0₮.

  • Хуудас, мэдээ, баннер

    Бидний тухай, нөхцөл, түгээмэл асуулт, мэдээ. Admin-д засна, хоёр хэлээр.

  • Google-д олдох

    Sitemap, hreflang, бүтэцтэй өгөгдөл (JSON-LD), хуудас бүрийн гарчиг ба зураг.

Хүргэлт ба салбар

  • Монгол хаяг

    Аймаг, дүүрэг, хороог жагсаалтаас сонгоно — буруу бичсэн хаяг гэж байхгүй.

  • Хүргэлтийн бүс

    Дүүрэг, хороо, аймгаар хүргэлтийн үнэ; салбар бүр өөрийн бүстэй.

  • Салбар ба үлдэгдэл

    Салбар бүрийн нөөц, газрын зураг, цагийн хуваарь; салбараас авах захиалгад барааг түр барина.

  • SMS мэдэгдэл

    Төлбөр орсон, илгээсэн, хүргэгдсэн үед хэрэглэгчийн хэлээр SMS. Давтан илгээхгүй.

Удирдлага

  • Монгол хэлтэй admin, заавартай

    Admin бүхэлдээ монголоор, хуудас бүр дээр алхам алхмаар заавар.

  • Барааг Excel-ээр оруулах

    Мянган барааг зурагтайгаар нь нэг дор оруулж, гаргаж авна. Олон хувилбартай барааг нэг хуудсаар үүсгэнэ.

  • ERP, санхүүгийн програмтай холбох

    Таны ашиглаж буй ERP эсвэл санхүүгийн програмтай холбож бараа, үнэ, үлдэгдлийг автоматаар шинэчлэх хөгжүүлэлт хийнэ.

Нэмэлт үйлчилгээ

  • Live худалдаа ба каргоНэмэлт үйлчилгээ

    Эфирийн барааны код, дансны гүйлгээний утгаас (утас + код) захиалга; карго, хайрцаг, ачилтын төлөв, хэрэглэгч өөрөө хянана.

  • DropshipНэмэлт үйлчилгээ

    Нийлүүлэгчийн барааг нөөцгүйгээр зарна: төлөгдмөгц нийлүүлэгчид SMS, тэдний хуудас, сарын тооцоо.

Найдвартай ажиллагаа

  • Нөөцлөлт, хяналт, хамгаалалт

    Өдөр бүр шифрлэсэн нөөц, алдааны мэдэгдэл, Cloudflare хамгаалалт. Нэг клиентийн өгөгдөл өөр клиенттэй холилдохгүй.

Хэрхэн ажилладаг

  1. Асуулга бөглөнөЮу зарах, ямар төлбөр, хүргэлт хэрэгтэйг сонгоно. 5 минут.
  2. Бид холбогдоноХариултаар тань тодруулж, үнийн санал гаргана. Хэрэгтэй эрх (QPay, И-баримт, SMS)-ийн жагсаалтыг өгнө.
  3. Дэлгүүрийг хөгжүүлнэТаны сонгосон боломжууд, брэнд, домайнаар хөгжүүлж, бараагаа Excel-ээр оруулна.
  4. Нээж, хүлээлгэн өгнөАжилтнуудад admin-ыг зааж өгнө. Сервер, нөөцлөлт, шинэчлэлтийг бид хариуцна.

Үнэ юунаас хамаарах вэ

Дэлгүүр бүрийн хэрэглээ өөр тул тогтмол үнэ тавьдаггүй. Асуулгад тань үндэслэж доорх зардлуудыг тооцоод санал гаргана.

Хөгжүүлэлт
Сонгосон боломжууд, дизайн, тохиргоо, барааг оруулах ажил.
Сервер
Хандалт, барааны тоо, зургийн хэмжээнээс хамаарна. Жижиг дэлгүүрт хямд сервер хангалттай.
Монгол дахь сервер
НӨАТ төлөгч бол И-баримтын PosAPI Монголд байх ёстой тул сервер Монголд түрээслэнэ.
SMS
Нэвтрэх код ба захиалгын мэдэгдэл бүр нэг SMS. Сарын захиалгын тоогоор тооцно.
Имэйл
Захиалгын баталгаа, нууц үг сэргээх мэйл. Ихэнх дэлгүүрт бага зардалтай.
Домайн
Жилд нэг удаа. Танд байгаа бол түүнийг холбоно.

QPay, банкны шимтгэл таны гэрээгээр шууд танаас суутгагдана — бид дундаас нь авдаггүй.

Дэлгүүрийн хаалган дээрх "Нээлттэй" самбар

Дэлгүүрээ эхлүүлэх үү?

Асуулга бөглөхөд 5 минут. Хариултаар тань бид холбогдож санал гаргана.